Доктор М.Найданхүү: Мэдээж хүн бүр халдвараас сэргийлэх ёстой. Корона бол бохир гарын ханиад

2020-12-9 Эрүүл мэнд


Доктор М.Найданхүү дэлхий нийтийг ч цочроогоод буй “КОВИД-19” халдварын талаар өөрийн байр суурийг ийнхүү илэрхийлжээ.

Тэрбээр “Дэлхий нийт КОВИД-19 гэх тахалтай нүүр тулаад нэг жил гаруйн цаг хугацааг тууллаа. Яг жилийн босгон дээрээ энэхүү вирусийн хоёр дахь давалгаа давалгаалж, улс орнуудад халдварын тоо огцом өсөөд одоо тогтворжиж эхлээд байна. Хоёр дахь давалгаа гэж нэрлээд буй энэ үед халдварлалтын тоо өсөж буй боловч нас барах хүмүүсийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байна. КОВИД-19 вирусээр цоо эрүүл хүмүүс халдварлаж, амь насаа алдах нь бол бага байгаа. Хууч өвчтэй бие сул хүмүүс халдварлаж нас баралт огцом нэмэгдэж байсан үеэсээ хүн төрөлхтөн салсан. Одоо энэхүү вирус нь халдварт ханиадны хэмжээнд очиж байна.

Шууд хэлэхэд, КОВИД-19 бол тахал бус ханиад болсон. Халдвар авсан хүмүүс биеийн эсэргүүцлээ сайжруулаад хурдан сэргэж халдвараас салж байна.

Тухайлбал, Трамп, Роналдо, Мане…гээд олон хүмүүс халдвар авсан боловч хэсэг тусгаарлалтын дараа халдвараас салж жирийн горимд шилжиж буй амьд жишээнүүдийг бид сүүлийн сард харлаа. Халдвар авсан хүн биеийн эсэргүүцлийн хүчээр л вирүсээ устгаж чадаж байна. Тэрнээс ингээд эмчилнэ тэр жороор эдгээнэ гэсэн юм одоохондоо гараагүй байна. Xалуун бууруулах, даралт тогтворжуулах, гүйлгэлтийг зогсоох …гэх мэт аргуудыг л хүндэрсэн өвчтөнд эмч нар хэрэглэж байгаа. Норвегид гэхэд эрдэмтэд загасны тос буюу ТРАН-ыг өргөн хэрэглэж дархлаагаа сайжруулахыг зөвлөж байна. Монголд бол исэг идээ айраг, таргаа идэж уугаад байхад гайгүй дээ. Мэдээж хүн бүр халдвараас сэргийлэх ёстой. Энэ бол бохир гарын халдварт ханиад” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.