Автобусанд 15-аас илүү хүн суулгахгүй байхыг зөвлөлөө

2020-12-7 Мэдээ, мэдээлэл

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нийтийн тээврээр зорчиж буй иргэд болон жолооч нарт зориулсан зөвлөмжийг танилцууллаа.

Иргэд нийтийн тээврээр их зорчих хандлага ажиглагдаж байгаа. Нэн түрүүнд байгууллага ариутгал, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах хэрэгтэйг хэлж байв.


Байгууллагад зориулсан зөвлөмж:

-Эцсийн буудал дээр зогсох бүрдээ хүнээ буулгаад 10-15 минутын турш бүх цонх, хаалгаа нээж агаар сэлгэлт хийх
-Ээлж буух үед белизнагийн уусмалаар хүний гар хүрч болох бүх гадаргууг арчих
-14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх
-Хүн хоорондын зай барих тэмдэглэгээ хийх бөгөөд суудал алгасаж суулгах
-Нэг автобусанд 15-аас дээш тооны хүн суулгахгүй байх
-Карт уншигчийг спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр 2 цаг тутам арчиж цэвэрлэх
-Хог хаягдлыг тухай бүрд нь тусгай уутанд хийж хаях

Жолооч, ажилчдад:
-Амны хаалт зүүх
-Бээлий өмсөх
-Гараа сайтар угаах
-Зорчигчидтой чанга ярихгүй байх
-Бэлэн мөнгөтэй харьцахаас татгалзах
-Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал эцсийн буудал дээрээ буугаад 119, 1800-0119 дугаарт хандах хэрэгтэй.

Үйлчлүүлэгч, зорчигчдод:
-Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд үйлчлүүлэх
-Амны хаалт зүүх
-Бээлий өмсөх
-Суудал алгасаж суух
-Спиртэн суурьтай гар ариутгагчаар гараа тогтмол ариутгах
-Хүн хоорондын зай баримтлах
-Автобусанд явж байхдаа хүнсний зүйл идэхгүй байхыг зөвлөлөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.