Орон нутгийг зорих иргэдийн анхааралд

2020-11-27 Мэдээ, мэдээлэл

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хүрээнд “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг гаргаж, Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан иргэд хот хооронд хувийн автомашинаар зорчих зааварчилгааг мөн гаргасан байна.

Тиймээс иргэн та хот хооронд хувийн автомашинаар зорчих бол доорх зааварчилгааг ягштал мөрдөхийг анхаарна уу.

Мөн түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг чиглэлд нэг удаа, өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.