Баянгол дүүргийн 8 дугаар хороонд согтуурсан үедээ маргалдсаны улмаас бусдыг хутгалж биед нь гэмтэл учруулсан хэрэг өчигдөр 14:00 цагийн орчимд гарчээ.
Тодруулбал, тус дүүрэгт оршин суудаг 51 настай У гэгч эрэгтэй согтуурсан үедээ маргалдсаны улмаас 46 настай эрэгтэй Д-г хэвлийн тус газарт нь нэг утаа хутгалж, гэмтээсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхааруулав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.