Монголбанкны худалдан авсан үнэт металл 19.2 тоннд хүрч, өсчээ

2020-11-9 Банк, санхүү

Монголбанк 2020 оны аравдугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт металл худалдан авав. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 10 дугаар сард 174,145.46 төгрөг байв.

Хууль л амла!

7 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.