Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гарах шийдвэрийг энэ сарын 21-23-нд баталгаажуулна

2020-10-14 Засгийн газар

Монгол Услыг Саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар зохион байгуулагджээ. Тус хуралд оролцогч орнууд Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах санал дээр 100 хувь нэгдсэн бөгөөд баталгаажуулах л үлдсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэе.

  • Саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа.
  • Үнэлгээний баг Монгол улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал дэвшүүллээ.
  • ”Саарал жагсаалт”-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ.
  • Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч “Саарал жагсаалт”-аас Монгол улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна.
  • Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах энэхүү шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.