Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллах үеэр орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, улсын байцаагчидтай уулзалт хийж, хяналт шалгалт, үйл ажиллагаатай танилцав.
Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн бодлого тогтвортой, мэргэшсэн байх, улсын байцаагчийг мэргэшүүлэх, нийгмийн асуудалд анхаарахыг онцлоод нийт албан хаагчдад ажлын сахилга хариуцлагыг сайжруулж, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг орон нутагт төгөлдөржүүлэхийг үүрэг болголоо. Мөн тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МХЕГ-ын дарга Т.Гантулга, дэд дарга Д.Энхсайхан, УОК-ын Шуурхай штабын Нарийн бичгийн дарга Т.Мөнхдорж, Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх С.Янжинсүрэн, Шадар сайдын Зөвлөх О.Мөнхдалай нар ажиллав гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.