Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээд өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкнаас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдсон ч бүтээгүй учраас ийнхүү худал мэдээлэл цацсан байж магадгүй гэнэ.
М.Уянга
Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын санхүү, эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчирч болох худал мэдээллийг хуурамч Facebook хаягаар түгээж, иргэдийг санадаргасан явдал гарсан. Тэгвэл хуурамч мэдээлэл тараасан гэмт этгээдийг холбогдох албаныхан шуурхай ажиллаж баривчилжээ. Иргэн Н компьютерийн тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролдсон ч ийнхүү 24 цаг хүрэхгүй хугацааны дотор баригджэ.
Тэрбээр 34 настай, эрэгтэй. Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Н одоогоор тагнуулын байгууллагад саатуулагдаад байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэмт этгээд өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкнаас 100 сая төгрөг шантаажлах гэж оролдсон ч бүтээгүй учраас ийнхүү худал мэдээлэл цацсан байж магадгүй гэнэ.
М.Уянга
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.