Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд хатуу хучилттай болгоно

2020-10-7 Засгийн газар

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.