ЭМЯ-наас зохион байгуулж буй “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт” цуврал хэлэлцүүлэгт Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч хурандаа С.Батболд байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтыг танилцууллаа.
1921 онд “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” нэртэй үүсэн байгуулагдсан тус эмнэлэг “Батлан хамгаалах тухай хууль”, “Зэвсэгт хүчний тухай хууль”,“Төрийн албаны тухай хууль”,“Цэргийн албаны тухай хууль” зэрэг хуулиар үйл ажиллагаагаа зохицуулдгаараа бусад эмнэлгээс ялгаатай.
Тус эмнэлэг:
-Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн, алба хаагчид, тэдний ар гэр, ахмад дайчид, цэргээс тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудад эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж
-Улсын хэмжээнд хурц хордлогын яаралтай тусламж
-Улсын хэмжээнд галт зэвсгийн хөнөөлөөс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэсний үйлчлэлээс үүссэн гэмтлийн тусламж
– Баянзүрх дүүргийн 8 хорооны болон Батлан хамгаалах салбарын албан хаагчдын гэр бүлд хүүхдийн эмнэлгийн тусламж
– Цэргийн алба хаагчийн ар гэрт эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж
– Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Одоогоор тус эмнэлэг тусгай дэглэмийн хүрээнд гадаадын улс орнуудаас 70 удаагийн тусгай онгоц болон 6 удаагийн газрын татан гаргалтаар ирсэн нийт 800 гаруй иргэнийг хүлээн авчээ. Мөн халдварын батлагдсан болон сэжигтэй 26 иргэнийг илрүүлж, 780 гаруй иргэнд урьдчилан сэргийлэлт, ажиглалт, тандалт, хяналтыг хийн тусгаарлаж, 300 гаруй иргэн, үйлчлүүлэгчид 20 гаруй төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
2016 онд тус эмнэлэг 19.6 мянган ам дөрвөлжин метр талбайтай орчин үеийн технологи бүхий шинэ байртай болсон юм. Мөн хоёр үе шаттай хэрэгжүүлсэн төслийн хүрээнд сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр хангагджээ.
Тус эмнэлэг цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанараа улам сайжруулж, эерэг зан үйл, уур амьсгал бүрдүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын тогтолцоогоо оновчтой болгож, эрсдэлгүй орчин бүрдүүлэн, хэрэглэгч төвтэй, дэвшилтэт технологид суурилсан, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг тэгш, шуурхай хүргэхийг зорилгоо болгосон байна. Түүнчлэн өндөр хөгжилтэй цэргийн эмнэлгийн жишиг чиг хандлага, дэвшилтэт технологид суурилсан тусламж, үйлчилгээг үзүүлдэг болохоос гадна цахим эмнэлэг болохоор зорьж байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.