Иргэн О.Осоржамаа бусдад зодуулсан хэргийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, өчигдөр 15:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ иргэн О.Осоржамаагийн биед халдсан болохыг тогтоон байна. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Иргэн О.Осоржамаа өмнө нь удаа дараа гудамжинд зодуулсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байсан бөгөөд тэдгээр тохиолдлуудад зодсон хүмүүст хариуцлага тооцож байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.