Монголбанк МУИС-тай хамтран ажиллаж, 10 магистрт тэтгэлэг олгоно

2020-09-22 Мэдээ, мэдээлэл

Монголбанкны эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк банк” хөтөлбөрийн хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Энэ хөтөлбөр нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын судалгааны чанарыг сайжруулах, Монголбанк болон хөндлөнгийн судлаач нарын хамтын ажиллагааг ахиулах, бүтээлийг нь олон нийтэд түгээх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой.

Гэрээний хүрээнд “Монголбанкны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг”-ийг магистрт суралцах 10 оюутанд олгож, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бүтэн цагаар суралцаж, судалгаа хийх нөхцөлөөр хангах юм. Тэтгэлгийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг Монголбанк, МУИС хамтран хийж, шилдэг оюутнуудыг хамруулахаар зорьж байна. Цаашид МУИС-ийн санхүү, эдийн засгийн чиглэлийн судлаач нартай хамтарсан судалгаа, хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулна. Энэ нь хөндлөнгийн болон хамтарсан судалгааны үр дүнг хэлэлцэх, бодлогод тусгах хамтын ажиллагааны суурь платформ бий болгох ач холбогдолтой. Мөн судлаачдын байр суурь, судалгааны үр дүнг олон нийтэд хүргэхэд тустай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.