Дугуйн замыг хоёр байршилд хийж байна

2020-09-22 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг 52 км дугуйн замыг 2 байршилд хийж байна. Нийслэлчүүдийн агаарын бохирдол, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдол бүхий дугуйн замын төслийн эхний ээлж нь Гачууртын уулзвараас Налайх- Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх 16,6 км , Яармагийн гүүр орчмоос Налайх Чойрын авто зам хүртэлх 17,3 км байршлуудад тус тус эхлээд байна.

Шинээр барьж буй дугуйн замуудыг автомашины замаас ангид туузан хашлагаар тусгаарлан аюулгүй байдлыг хангаж, асфальтаар хийж байгаагаараа онцлог юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.