“Бяцхан агаар” аяныг санаачлагчдыг хүлээн авч уулзлаа

2017-02-1 Засгийн газар

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аяныг санаачлагч, зохион байгуулагчдыг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинэ санаачилга гаргасан шилдэг бүтээлийн уралдаан зарласан гэв. Мөн Монголын мянга мянган бяцхан үрсийн эрүүл энхийн төлөө хийж буй аяныг төрийн түшээ, эцэг хүний хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд хоёр ширхэг агаар цэвэршүүлэгч бэлэглэлээ.
“Бяцхан агаар” аяны хүрээнд нийслэлийн агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулжээ. Түүнчлэн “Бяцхан агаар” аяныг ганцхан нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулах биш хүрээг нь өргөжүүлж, орон нутгийн эмнэлгийн хүүхдийн тасагт хүргэх нь зүйтэй гэдэг саналыг С.Бямбацогт сайд хэллээ.

C.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.