“Өнөр Бүл” хүүхдийн төвийн цэцэрлэг 1974 онд Хүүхдийн төлөө фондоор асрамжийн 58 дугаар тусгай цэцэрлэг нэртэйгээр байгуулагдсан. 1979 оны аравдугаар сарын 29-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 333 дугаар тогтоолоор Хүүхэд асрах байрыг байгуулсан байдаг билээ. Ийнхүү 1991 оны долдугаар сарын 3-ны өдрийн 259 дүгээр тушаалаар 58-р тусгай цэцэрлэг, Хүүхэд асрах байрыг нэгтгэж Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг байгуулсан түүхтэй. Харин 2013 оны нэгдүгээр сарын 21-нээс Монгол Улсын Хүүхэд, Гэр бүл хөгжлийн “Өнөр Бүл” төв болгон өнгөрөгч есдүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалтын сайдын А\130 тоот тушаалаар “Өнөр Бүл” хүүхдийн төв болгож өөрчилсөн байдаг.
“Өнөр бүл” нь одоогийн байдлаар 43 жил тасралтгүй ажиллаад байна. Тус төвд бүтэн өнчин болон эцэг, эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан, эцэг эх нь хорих ангид хүмүүжиж байгаа, эцэг эх нь сэтгэцийн өвчтэй, эцэг эх нь хөдөлмөрийн чадвараа 70-с дээш хувиар алдсан, харж хандах, асран хамгаалагчгүй төрөөс зайлшгүй анхаарал халамж шаардлагатай 02-18 насны хүүхдүүд, Улсын асрамж халамж шаардлагатай хүүхдүүдийг амьдрах байр, хоол хүнс, хувцас хэрэглэгдэхүүн болон сурч боловсрох орчин, бусад шаардлагатай зүйлсээр хангаж ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэвч тус төвийн байр нь ХЭДИЙНЭ хүн амьдрахад аюултай болсон ч бяцхан үрс тэндээ амьдарсаар байна.
Байрны талаар гаргасан холбогдох газрын дүгнэлт:
Тиймээс итгэл сэтгэл нэгдсэн хэсэг залуус “Зууны өргөө” ТББ-аараа дамжуулан “Өнөр бүл-2” төсөл хэрэгжүүлэхээр зориг шулуудаад буй. Тодруулбал, уг төслийн хүрээнд “Өнөр бүл” асрамжийн төвийн барилгыг шинээр барьж, хүүхдүүдийг олон улсын стандартад нийцсэн, гэр бүлийн орчинтой дүйцэхүйц газарт амьдруулах зорилготой ажиллаж байгаа юм.
Ийнхүү тус ажлын хүрээнд “Зууны өргөө” ТББ нь ирэх сарын 4-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг өдрийн ӨДӨРЛӨГ зохион байгуулах гэж байгаа тул оролцох хүсэлтэй байгууллага хамт олон, баг тамирчид, сонирхогч та бүхэн идэвхитэй оролцохыг уриалж байна.
Зохион байгуулагч: “ЗУУНЫ ӨРГӨӨ” ТББ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.