МАН-ын VII Бага хурал хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайдаас илүүтэй Засгийн газрын гишүүдийн томилгоо олны анхаарал татсан сэдэв болоод буй. Өнгөрсөн хугацаанд намын гал тогоог хариуцаж байсан Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд өрсөлдөлгүй үлдсэн нь сайдаар томилогдох тохироо хийсэн гэх хардлага дагуулж байв.
Тэгвэл Д.Амарбаясгалан Бага хурлын шийдвэрийг танилцуулах үеэрээ энэ асуудалд хариулт өглөө.
Тэрбээр “МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.