УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид нийлээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн.
Энэ сарын 21-ний өдөр улс төрийн нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд нэр дэвшигчийнхээ нэрийг албан ёсоор хүргүүлсэн. Ингэснээр СЕХ ирэх Мягмар (2020.05.26) гаригт хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм.
Ирэх зургаадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулах бөгөөд батламжаа гардаж авсан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажилдаа орох боломжтой болно
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.