МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээллээр одоогийн байдлаар Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт дараах нэр дэвшигчид батлагдаж бага хурал руугаа орохоор болжээ. Харин УИХ-ын дөрвөн гишүүн энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Ц.Гарамжав, Ө.Энхтүвшин нар бусдадаа боломж олгож, нэрээ татсан байна.
Баянгол дүүрэгт: Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Хера холдинг” группын захирал Х.Ганхуяг
Чингэлтэй дүүрэгт: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг Д.Ганболд
Хан-Уул дүүрэгт: УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Шарк Г.Амартүвшин, Хуульзүйн сайд Ц.Нямдорж
Баянзүрх дүүргийн 3 мандаттай тойрогт: Шадар сайд Ө.Энхтүвшин, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-амгалан
Баянзүрх дүүргийн 2 мандаттай тойрогт: УИХ-ын гишүүн Д.Саранчимэг, эдийн засагч Л.Наранбаатар нар МАН-ыг төлөөлж УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.
14 цагийн өмнө
17 цагийн өмнө
2025-07-2
2025-06-26
2025-06-26
87957
32458
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.