Ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдийн 8 хувийн хүүг 6 болгов

2020-05-1 Банк, санхүү

Цар тахалтай тэмцэх хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн хүрээнд ипотекийн хөтөлбөрт хэд, хэдэн арга хэмжээ авахаар болжээ.

Тодруулбал, ипотекийн зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулах хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор гаргасан иргэд ирэх зургадугаар сарын 1 гэхэд харилцагч банк дээрээ өөрийн биеэр очиж, зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулан баталгаажуулах хэрэгтэй гэдгийг Монголбанк мэдээлж байна.

Гуравдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн хувьд хугацаа хэтэрсэн зээл нь 3.5 хувьтай байсан бол зээл хойшлуулах хүсэлтийн хүрээнд 2.2 хувь болж бууран, 57 орчим тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл хэвийн ангилалд шилжсэн байна.

Харин тавдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэдийн ипотекийн зээлийн 8 хувийг нь 6 хувь болгожээ. Гэхдээ энэ арга хэмжээ нь гурван сарын хугацаанд хэрэгжинэ.

Төрөөс зээлийн хүүгийн татаасанд 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгасан аж. Энэхүү хүүгийн татаасыг хэрхэн үр дүнтэй зарцуулах бэ гэдэг дээр Монголбанк, Сангийн яамтай хэлэлцэхээр болжээ.

Монголбанкны тайлбарлаж буйгаар, ипотекийн хөтөлбөрийн зээлтэй 72 мянган иргэн бий. Үүнээс хэд нь зээлээ хойшлуулах хүсэлт гаргасныг тооцоолон харж байгаад хүсэлт гаргаагүй иргэдийн зээлийн хүүнийх нь 2 хувийг төрөөс төлнө гэв.

 

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.