УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Дэлхий нийтийг хамарсан “COVID-193 халдварыг зогсоохын тулд ДЭМБ-аас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай ажиллаж, иргэдээ халдварт тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байгаа юм. ДЭМБ, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэрийг УИХ мөрдөж, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлэх дэгийг хуульд нэмж оруулах шаардлага тулгарчээ.
Тиймээс Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна. Төсөлд халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар зохицуулалт оруулсан байна.
Харин онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудал хэлэлцэхгүй аж.
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.