“ШИНЭ” эвслээс мэдээлэл хийлээ

2020-03-31 Нам хөдөлгөөний амьдрал

ШИНЭ нам, МҮАН, БНН, Үнэн ба зөв нам зэрэг улс төрийн 10 гаруй нам, 100 гаруй ТББ, Эрдэмтдийн зөвлөл, мянга мянган иргэд нэгдсэн “ШИНЭ” эвслээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр эвслийн удирдлагууд цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад засгийн газраас санаачлан гаргасан 7 зүйл заалт бүхий бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, тодорхой ажил, арга хэмжээнүүдийг авахыг Засгийн газарт санал болголоо. Тухайлбал:

Дэлхий даяар дэгдсэн цар тахал нь улам бүр газар авч ноцтой байдлыг үүсгээд байгаа бөгөөд Монголчууд бидний хүвьд тахлын үеийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа сэргээн босгох нь эн тэргүүний зорилт болоод байна. Тиймээс энэхүү онцгой нөхцөл байдалд улс төрийн намууд намчирхаж талцалгүйгээр нэгдэн нийлж ажиллах шаардлага тулгарч байна.

Иймд улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн Үндэсний зөвшилцлийн түр хороог УИХ-ын дэргэд байгуулахыг санал болгож байна. Тус дэд хороо цар тахлын үеийг дуустал ажиллах бөгөөд бөгөөд Засгийн газраас зарцуулахаар төлөвлөөд буй 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг оновчтой, хүртээмжтэй зарцуулах, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлнэ.
ШИНЭ эвслийн зүгээс Засгийн газраас санал болгосон бодлогуудаас гадна дараах бодлогуудыг хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Эдийн засгийн бодлогын хүрээнд:
1. Түрээсийн төлбөрийг 3-6 сараар чөлөөлөх. Үүнд: Нарантуул, Хүчит шонхор, Хархорин, Сандэй захуудын лангуу түрээслэгчид, мөн Эрдэнэс-Таван толгйод тээвэрлэлт хийж буй түрээсийн жолооч нар /Цагаан хад гэх мэт/ тодорхой шаардлага хангасан бусад ажлын байр түрээслэгчид орно.
2. 800 мянган хүн ажилладаг ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой нөхцөлийн зээл гаргах. 1-3 хувийн хүүтэй, 2 жил хүртэлх хугацаатай. Нийт зээлийн дүн: 0.9-1.3 их наяд төгрөг.
3. Бүх өрхөд онцгой нөхцөлийн тэтгэмж олгох. Өрхийн орлогын дүнд суурилсан тэтгэмж нь өргөн хэрэглээний хүнс, эм тариаг тусгай талоноор олгох хэлбэрээр хэрэгжинэ.
4. Ипотекийн зээлийн төлбөрийг 6-сараар хойшлуулах.
5. Бензиний үнийг 40-50 хувиар буулгах. Тухайлбал А92 бензиний үнийг 1000-1100 төгрөг болгох. Бензин нөөцлөх.
6. Дотоодын худалдан авалт, борлуулалтыг бодлогоор дэмжих
7. Монголбанкны бодлогын хүүг 3% хүргэн бууруулах
Нийгмийн салбарт:
1. Хүүхэд, гэр бүл хөгжлийн чиглэлд цогц бодлого хэрэгжүүлэх
2. Эх оронч үзлийг төлөвшүүлэх, нийгмийн ёс суртахуун, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтэрүүлэх цагийг нэмэгдүүлэх
3. Иргэд удаан хугацаагаар гэрээсээ гарахгүй байх байдал үргэлжлэхээр байгааг харгалзан Өөрөө өөртөө ажлын байр гаргах / self employment, self study/ тохиолдолд бүхий л талаар дэмжиж, чиглүүлсэн сургалт, зааварчилгаа өгдөг нэгж бий болгох
4. Ахуйн архидалт нэмэгдэж буйтай холбогдуулан гэр бүлийн орчин дах хүчирхийллийн эсрэг арга хэмжээг чангатгах.

Үндэсний зөвшилцлийн хороо нь НЭГ УЛС-НЭГДМЭЛ БОДЛОГО уриан дор ард иргэд болоод улс төрийн намуудын эв нэгдэлийг ханган ажиллаж энэхүү хүндрэлтэй цаг үеийг амжилттай даван туулахад голлох үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.