УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. МАН яг одоо Бага хурлаа цахимаар хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа юм. Тус нам мөрийн хөтөлбөртөө тогтмол орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт дэвшүүлжээ. Тодруулбал, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн байранд орох ёстой гэж үзсэн байна. Залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орж байгаа тохиолдолд цемент, арматурыг тэглэж үнийг нь бууруулахаар төлөвлжээ. Энэхүү зорилтыг нь Төрийн орон сууцны корпораци хэрэгжүүлэх юм байна