МАН-ын VIII Бага хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Үүнд, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах болон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр болсон.
Тэгвэл яг одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан УИХ-ын дарга бөгөөд нам дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёрын нэр дээр нийт гишүүдийн дунд санал хурааж эхлээд байна. Бага хурлын гишүүдээс хамгийн их санал авсан эрхэм ирэх сонгуульд тус намаас өрсөлдөх эрхтэй болох юм. Хуралдааны ирц 80 гаруй хувийн ирцтэй байна. Мөн Бага хуралд оролцогчид заалнаас нэрээ дэвшүүлэх эрхтэй байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, өчигдөр орой хуралдсан Удирдах зөвлөл дээр нэр дэвшихээр яригдаж байсан Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар нэрээ татсан байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг ийнхүү Бага хуралд оруулж ирж буй юм.
О.Сэлэнгэ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.