Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, дүүргийн салбар холбоодын 100 мянга гаруй гишүүдийнхээ хүчээр өөрсдөө амны хаалт хийх уриалгыг гаргалаа. Ингэснээр НАМЭХ-ны гишүүд санаачилгаараа стандартын шаардлага хангасан, хөвөн даавуун материалаар угааж ариутган дахин хэрэглэж болох амны хаалтыг хийж, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан шаардлагатай байгаа албан байгууллага, иргэдэд хандивлах ажлыг үндэсний хэмжээнд эхлүүллээ.
НАМЭХ-ноос 21 аймаг 9 дүүргээ амны хаалт хийх уриалгад нэгтгэснээр зөвхөн сар шинийн баярын эхний өдрүүдэд 5 000 ширхэг амны хаалт хийгээд байна. Цаашдаа энэ ажил улам эрчимжиж, хийсэн амны хаалтаа аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудад хандивлах ажил хүрээгээ тэлнэ гэдгийг НАМЭХ-ны удирдлагууд хэлж байна.
НАМЭХ-ноос аймаг, дүүргийн салбар холбооддоо хандан уриалга гаргаж, СOVID-19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл нийгэм, хайртай хүмүүсийнхээ төлөө амны хаалт өөрсдөө хийж нийлүүлэхийг хүсч байгаа нь цаг үеэ олсон зөв зүйтэй ажил юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.