ЦЕГ: Г.БАТХҮҮ АГСНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛЖ Г ГЭГЧ ЭТГЭЭД ХУУРАМЧ БИЧЛЭГ ГАРГАЖ, 15 САЯ ТӨГРӨГ АВСНЫГ ТОГТООСОН

2020-02-3 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Г.Батхүү агсны хэргийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Тус албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Тэрбээр мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, магадлагааз, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэнд бичсэн этгээдийн хуурамч захидал, зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбогдуулан өмгөөлөгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

13 секундийн бичлэг гэж асуудал яригдаад буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Г гэгч этгээд дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлдээ холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн” гэлээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.