Авлигын баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод гардуулж өгөв

2020-02-3 Ерөнхийлөгч
 Иргэн Г.Буяндорж өнөөдөр /02.03/ “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг  хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийллээ. Тэрбээр  энэхүү материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өгсөн юм.  Энэ үеэр Г.Буяндорж “Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй нотлох баримтуудыг бүрдүүлж, гомдол гаргаж байна.

Манай “Ноёд” компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлмээр байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан прокурортой холбогдох  гомдол бий.  100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар,  25 тэрбум төгрөгийг алдсан гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил, шүүгч, прокурор нь жижиг хонгил үүсгэж бизнесменүүдийг дарамталж байгаа бол одооноос эхлэн өргөдөл, гомдлоо өгч болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог хүний хувьд хурдан арга хэмжээ авна. Шүүгч нарын хувьд Салхитын мөнгөний ордын жишээ шиг хугацаа их шаарддаг хэдий ч энэ хэргийн шүүх хурал удахгүй  болно.Судлаад холбогдох байгууллагад нь шилжүүлнэ” гэлээ.

Нэр бүхий прокуроруудын авлигын баримтуудыг иргэн Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээлгэн өгөх гэж байна.. шууд

Нэр бүхий прокуроруудын авлигын баримтуудыг иргэн Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээлгэн өглөө. БЗД ийн ерөнхий прокурор Ц.Батболд, прокурор Халиун, Сандагсүрэн нарын авилгын баримтыг хүлээлгэн өгч гомдол гаргав

Posted by Цензургүй Яриа-Цензургүй Сурвалжлага on Sunday, February 2, 2020

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.