Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав

2020-01-24 Ерөнхийлөгч

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар өнөөдөр Давос хотноо уулзаж, товч ярилцсан байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур улстай 1970 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун нар харилцан баяр хүргэж, ойн хүрээнд соёлын болон бусад арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэхээр ярилцжээ. Түүнчлэн зөвхөн баяр тэмдэглэхээс илүүтэй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад харилцаагаа шат ахиулах үүднээс харилцан айлчилж, засгийн газар хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.