Монгол Улс, БНХАУ хоёр орны хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хугацаагаар хаах заалттай.
Энэ дагуу БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн 26, 27-нд 3 хоног амарна.
Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амарч байна.