Энэ онд Монгол Улс ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оны улсын төсвийн хуваарилалтаас 95 тэрбум төгрөгөөр буураад байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд ипотекийн зээлд Төв банкнаас буюу зээлийн эргэн төлөлтөөс 115 тэрбум, улсын төсвөөс 110 тэрбум, арилжааны банкнаас 300 гаруй тэрбумыг санхүүжүүлэхээр болсон юм. Энэ дагуу өнгөрсөн онд 400 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон.
Ингэхээр энэ онд ипотекийн зээл өмнөх жилүүдээс хумигдахаар байгаа юм. Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийг хүртээмжтэй байлгахын тулд арилжааны банкны санхүүжилтийг нэмнэ гэв. Тодруулбал, арилжааны банкны зээлийн дундаж хүү 15 хувьтай. Ипотекийн зээлийг найман хувийн хүүтэй олгодог. Ингэхээр хүүгийн зөрүүг улсаас татаас хэлбэрээр арилжааны банкинд өгч, зээлийн хэмжээг нэмэх юм.