Орон сууцны гадна дөрвөн автомашин шатжээ

2020-01-2 Мэдээ, мэдээлэл

Орон сууцны гадна дөрвөн автомашин шатжээ

Орон сууцны гадаах талбайд энэ сарын 1-ний өдөр дөрвөн автомашин шатжээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр Баянгол дүүргийн гуравдугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн Тоёота приус 20 загварын суудлын автомашин, Ч-гийн Тоёота приус 30 загварын суудлын автомашин, М-ийн Тоёота коровон загварын суудлын автомашин, Д-гийн  Санта Ри загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:03 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж,  ажиллаж унтраасан аж.

Мөн арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө тээврийн цагдаагийн албанд нийт 353 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 301 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага эзэлжээ. Ослын улмаас нэг хүн нас барж хоёр хүн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 15 зөрчлийг илрүүлэн цаашид гарч болзошгүй хор уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.