Төрийн үйлчилгээний албан хаагчид ИРЭХ ОНООС ажилласан жилийн нэмэгдэл авна

2019-12-25 Мэдээ, мэдээлэл

Хөдөлмөр нийгмийн хамгааллын хүрээнд хэрэгжих бодлогын хүрээнд төрийн үйлчилгээний албан хаагчид 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажилласан жилийн нэмэгдэл авах юм. Үүнд багш, эмч, үйлчлэгч гээд ойролцоогоор 128 мянган хүн хамрагдаж байна. Нэмэгдлийг ажилласан жилээс хамаарч 5-25 хувиар бодож тооцох юм байна.

Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 15.6 хувиас 13 хувь болгох тохиролцоонд хүрсэн байна. Яамнаас тэтгэврийн зээлийг хүүгүй, урьдчилж авдаг болгох талаар асуудал хөндөж байгаа аж.

Төрийн албан хаагчдын 70 орчим хувь нь төрийн үйлчилгээний албанд ажилладаг. Харин тэтгэвэр авдаг нийт иргэдийн 70 шахам хувь нь арилжааны банкинд зээлтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.