Гийн-гоо хэрхэн үүссэн бэ

2019-12-23 Амрах агшин

 

Эрт урьдын цагт Гийн гэдэг ядуу хүү хааны наадамд Гоо гэдэг даагаа уралдуулахаар иржээ. Гэвч ядуу хүүг хааны түшмэд гадуурхаж, наадамд даагыг нь уралдуулахгүй гэсэн аж. Тэгэхэд нь хүү Гийн-гоо хэмээн яруу сайхнаар уянгалуулан аялсанд наадамчин олон уярч хүүгийн даагыг уралдуулах болжээ.

Тиймээс л хурдан морины хүүхэд Гийнгоо аялах болсон нь ийм домогтой юмсанж. Энэ Гийн-гоо гэдэг хоёр үгийг нэгээс гучин хоёр хүртэл тоолохтой тэнцэхүйц урт хугацаанд уралдахдаа “аялах” учиртай гэдэг.

Ш.Чулуунбаатар, Ч.Жигжидсүрэн нарын “Алтан овооны ажнай” хүлгүүд номноос 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.