Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн удмаас бас нэгэн хүү мэргэжлийн сүмо бөхөөр барилдахаар болжээ.
Д.Долгорсүрэн зааны ууган хүү Сугаррагчаагийн хүү Бямбасүрэн нь Японд Кашива Ниттай ахлах сургуульд сурдаг байна. Тэрбээр Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн зөвлөсний дагуу мэргэжлийн сүмод хүч үзэхээр болсон бөгөөд ирэх жил сургуулиа төгсөөд дэвжээгээ сонгох юм байна.
Их аварга Хакүхо С.Бямбасүрэнтэй хамт бэлтгэл хийн, сүмо бөх хэрхэн барилдах талаар зөвлөгөө өгсөн гэнэ. Их аварга Хакүхо бэлтгэлийн дараа “Асашёорюү аваргын удмын хүүхэд, маш их ирээдүйтэй залуу. Түүнийг мэргэжлийн сүмод ороход нь тусалж дэмжих болно” гэжээ.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.