Цэцэрлэгийн хүүхдүүдээс хураасан 720 мянган төгрөгийг буцаан олгуулжээ

2019-11-13 Мэдээ, мэдээлэл
Цэцэрлэгийн хүүхдүүдээс хураасан 720 мянган төгрөгийг буцаан олгуулжээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт шалгалт хийжээ.

Шалгалтаар Бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 мянган төгрөг хураан авч нийт 720 мянган төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулж, зөрчлийг таслан арилгуулан ажиллалаа.

Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрээс хурааж нийт 4 500 000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд ЗТХ-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үнэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлээд байна.

 

<

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.