Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Армийн тоглолт-2019”-д амжилт дүүрэн оролцсон цэргийн алба хаагчдаа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр оролцсон уралдаан бүрийг товч дүгнэн ярилцсан бөгөөд “Армийн тоглолт”-д оролцогч орноос зохион байгуулагч орон болж “Аравт” морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсан нь бидний хамгийн том ажил байлаа хэмээн ЗХЖШ-ын удирдлагууд онцлон тэмдэглэж байв. “Армийн тоглолт”-ыг зохион байгуулдаг 10-хан орны нэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болохын төлөө дарга, цэрэггүй хичээж ажилласныг ч хэлж байсан юм. Ингээд ЗХЖШ-ын даргын тушаалаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсан ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Ганбат нарыг ЗХЖШ-ын “Биеийн тамирын алдар” медалиар шагнаж, талархал дэвшүүллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.