Он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар 34 хүн усанд осолдсон. Энэ тоо долдугаар сард өсч, 26 хүн амь насаа алдсан байна. Улсын хэмжээнд долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 69 тохиолдол гарч, нийт 60 хүн амь насаа алджээ. Эдгээрийн 51 нь том хүн, ес нь хүүхэд аж.
Усны ослын тохиолдлыг шалтгаанаар нь ангилаад үзэхэд аялж, зугаалж яваад амь насаа алдсан тохиолдол нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол осолдсон иргэдийн 88 хувь нь эрчүүд байна.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын болон гэнэтийн хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа учраас иргэдийг голын эрэг бараадахгүй байх, сонор сэрэмжтэй аялж зугаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.