Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т / Дэлгэр мөрөнд “Сонато-7” загварын суудлын автомашин угааж байсан хоёр хүнээс тус аймгийн Арбулаг сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг аврагчид өчигдөр 18:40 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, хоёр автомашин, нэг завьтай зургаан км зам туулан 19.01 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 3-4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 21.02 цагт аврах ажиллагааг түр зогсоосон байна.
Улмаар өнөөдөр өглөөний 08.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж осолдсон газраас зүүн зүгт гурван км тус багийн “Улаан байшин” гэдэг газраас 08.22 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий газар мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.