Хурдан морь унаач хүүхдийг аливаа осол гэмтлээс даатгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөлд даатгалаас нөхөн төлбөр олгох чиглэлээр даатгалын 11 компани “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүнээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлжээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 438.1-д “Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно” гэж заасан бол Даатгалын тухай хуулийн 14.2.5-аар сайн дурын даатгалын хураамжийн хэмжээг тогтоох аргачлалыг заасан байдаг.
Энэ дагуу унаач хүүхдийг гэнэтийн осол, эрсдлээс даатгуулахдаа зөвхөн унаач хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь төлөөлж даатгалын гэрээ байгуулах бөгөөд даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч талууд харилцан тохиролцоно.
Даатгуулагчаас төлөх даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын үнэлгээ, эрсдэл зэргээс хамааран харилцан адилгүй тооцогддог. Даатгалын хураамжийн хэмжээг үндэслэлгүй тогтоох нь даатгагч, даатгуулагчдад тэгш бус байдал, хохиролтой нөхцөл зэрэг томоохон эрсдэл үүсгэж болзошгүй болохыг нийт наадамчид, уяачид, даатгуулагчдад Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.