УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Б.Энх-Амгалан сайд зам, тээврийн салбарт Францын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, боловсон хүчнийг бэлтгэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн 2016 онд дууссан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, онцгой байдлын үед ашиглах Еврокортер нисдэг тэрэгний жолооч, боловсон хүчнийг бэлтгэх, сэлбэг угсралт, засварыг Монгол Улсад хийдэг болох тал дээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уламжлав.
БНФУ-ын Элчин сайд Филипп Мэрлин дээрх саналыг анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд Франц улс руу зорчих, худалдаа бизнес эрхлэх явдал нэмэгдэж байна. Үүнд зам, тээврийн салбарын үүрэг оролцоо, дэмжлэг чухлаар тавигдаж байгаа юм.
Тиймээс хоёр улсын хооронд хийгдэж буй бараа эргэлт, худалдааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд, ААН-үүд автотээврээр харилцан зорчихыг хөнгөвчлөх зорилгоор Олон улсын автотээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах бэлтгэлийг ханган, хамтран ажиллахаар болсон талаар ЗТХЯ-наас мэдээлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.