БОАЖЯ-нд хууль бус томилгооны суурь тавигдав уу

2019-06-28 Нийгэм

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хууль бус томилгоо хийх гэж байна уу. Яагаад Л.Эрдэнэбулган гэгчийг албан тушаалын оргил өөд мацуулаад байна вэ?

Тэгэхээр эрхэм сайдтан энэ сарын 7-ны өдөр Л.Эрдэнэбулганыг Усны нөөцийн хэлтсийн даргын албанаас чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр суга татан дэвшүүлэн томилов. Учир нь ахлах мэргэжилтнээр нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнд энэ суудал “хүнддэх” бус уу. Тэгээд ч төрийн албанд 12-оос дээш жил ажиллаагүй хүнийг газрын даргын суудалд дэвшүүлж болдоггүй хуультай. Гэхдээ одоогоор Л.Эрдэнэбулган нь түр орлон гүйцэтгэгч сэтэртэй байгаа. Цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа ч яамны ажилтнуудын “цайны хачир”-аар жинхэлнэ гэсэн шум дуулдаж буй юм.

Л.Эрдэнэбулган нь тус яамны сайд асан Л.Гансүхийн туслахаар ажиллаж байсан. Харин тухайн үед сайдтан нь нүүрсний хэрэгт холбогдож, “аавын хаалга” татахад түүнийг Монгол, Австралид эрэн сурвалжилж байсан гэх.  Ийнхүү 2016 онд Д.Оюунхоролыг сайдаар ажиллаж байхад мэргэжилтнээс хэлтсийн дарга болж, эдүгээ ийнхүү тус яаманд ажиллаж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.