Боловсролын үнэлгээний төв Монгол Улсын боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа ЭЕШ-д шууд засатын шилэн технологийг нэвтрүүллээ. Олон улсад нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн энэ технологийг Монголд анх удаа улс даяар нэвтрүүлснээр жил бүрийн хавар ЭЕШ-тай холбоотой гардаг маргаан, эргэлзээ байхгүй болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Уг технологийг нэвтрүүлснээр орон даяар зохион байгуулагдаж буй ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр шалгагч машинаар дүгнэж, оноо дүнг ганцхан цагийн дотор шалгалтад оролцогчдын нүдэн дээр нэгэн зэрэг мэдээллээ.
Өмнө нь шалгалтын дүн, оноог 14 хоногийн дотор мэдээлдэг, шалгалтын материалын засалтын үйл ажиллагаа ил бус байснаас дүн оноондоо эргэлзэх, хардлага сэрдлэг гардаг байсан. Харин одоо шилэн технологи нэвтэрснээр багш нарын ачаалал эрс багасахаас гадна орон нутгаас шалгалт өгч буйгаа хүмүүст санхүүгийн зардал гарахгүй зэрэг олон асуудлыг шийдэж чаджээ.
Энэхүү технологийн өмнөх жил Дархан Ховд аймагт туршсан нь амжилттай болсон тул энэ жилээс улс орон даяар ийнхүү хэрэгжүүлж байгаа аж. Энэ жилийн “Элсэлтийн ерөнхий шалгалт” 2019 оны 06-р сарын 17-ны өдөр орон даяар Улаанбаатар хотын цагаар 09:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхлэх юм. Боловсролын үнэлгээний төвийн мэдээллээр энэ жил ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлснээс нийт шалгуулагчдын 80,2 хувь нь энэ оны төгсөгч, 19,8 хувь нь өмнөх оны төгсөгч байгаа аж.
Шалгалт орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 төвд нэгэн зэрэг эхэлж, дууссанаар онцлог боллоо.
Шалгуулагчид өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mnцахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг 2019 оны 06-р сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулах аж.
ЭЕШ-ын батламж хуудсыг 2019 оны 06-р сарын 24-ны өдрөөс тараах бөгөөд Улаанбаатар хотын энэ онд төгсөгчид төгссөн сургуулийн захиргаанаас шалгалтын батламж хуудсаа авна. Харин орон нутгийн шалгуулагчид аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авах юм байна. ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.