ЗТХЯ-наас олон улс, улсын чанартай авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн тооллого хийх журмын дагуу улирал бүр хөдөлгөөний эрчмийн тооллогыг явуулдаг. Архангай аймгийн “АЗЗА” ТӨХК-аас энэ журмын дагуу улсын чанартай авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг 24 цагаар буюу 6-р сарын 12-ны 12.00 цагаас 13-ны 12.00 хүртэл АО 602 Хархорин-Цэцэрлэг, АО 603 Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамд хийжээ.
24 цагийн хугацаанд давхардсан тоогоор нийт 1200 гаруй авто машин хөдөлгөөнд оролцож, тооллогод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын авто замын сүлжээний хэтийн болон дунд хугацааны төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо хийх, авто зам, гүүрийн барилга, засвар, арчлалтын ажлын хөрөнгө оруулалтын дэс дарааллыг тогтоох, авто замын салбарын хөрөнгө оруулалтыг тодорхойлох үндсэн өгөгдлийг бий болгох, авто замын төлбөр хураах үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг хийдэг байна.
Журмаар авто замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгддэг Цагаан сар, Улсын баяр наадам, тэмдэглэлт ой зэрэг онцгой өдрүүдэд оргил цагийн тооллогыг хийдэг байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.