Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газраас Сүхбаатар аймгийн таван суманд монгол тарвага сэргээн нутагшуулах ажил эхэллээ. Тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд Мөнххаан суманд 12 эр, найман эм нийт 20 тарвагыг зөөврийн аргаар авчирч нутагшуулжээ. Үүний дараа Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дарьганга,Сүхбаатар суманд тус бүр 20, нийт 80 толгой тарвагыг нутагшуулах юм байна.
“Энэ бол манай газрын зүгээс БОАЖ-ын сайд болон аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн хүрээнд хийж буй ажил юм. Аймгийн засаг даргын үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 30 сая төгрөгийг үүнд зарцуулж байгаа. Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлын тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарласан. Улмаар мэргэжлийн байгууллага болох Авралын эрэлд компани шалгарч ийнхүү тарвагыг эхнээсээ хүлээлгэн өгч байна. Ер нь монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг өмнө нь 2006, 2011, 2012 онд хийж байсан. Үүний үр дүнд тарваганы тоо толгой эрс нэмэгдэж байгаа. Цаашид энэ байдлаар нь хадгалж, өсгөн үржүүлэх, хамгаалахын тулд тухайн сумдын удирдлага, байгаль хамгаалагч, иргэдийн үүрэг оролцоо маш чухал” гэдгийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Х.Гүрсоронзон хэлсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.