Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх долоо хоногт эхэлнэ

2019-06-13 Мэдээ, мэдээлэл

Төрөөс шинээр ашиглалтад орж байгаа “Буянт ухаа” 972 айлын орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх боломжийг иргэдэд олгож байгаа. Засгийн газрын шийдвэрээр энэ үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг аймаг, нийслэлд шилжүүлсэн. Харин нийслэлд энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаарх шийдвэр ирэх долоо хоногт тодорхой болох юм байна.

Өөрөөр хэлбэл, иргэдэд түрээсийн орон сууцанд хамрагдах ажиллагааг нээлттэй ил тод, цахим хэлбэрээр шилэн байдлаар явуулах аж. Ирэх долоо хоногт журам батлагдаж иргэдийг орон сууцанд хэрхэн хамруулах нь тодорхой болно. Иргэдийг аль болох хурдан хугацаанд наадмын өмнө оруулах зорилт тавьж байна гэдгийг холбогдох албаныхан тодруулж байна. Журам тодорхой болонгуут хэрхэн бүртгүүлэх талаар олон нийтэд мэдээллэх гэнэ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.