Офицерын тойргоос Жуковын талбай хүрэх замыг 11:00 цаг хүртэл хаана

2019-05-9 Мэдээ, мэдээлэл

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ”Мөнхөд дурсагдах дайчид” явган жагсаалыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Тус явган жагсаал нь өглөө 10:00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм.

Иймд тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна. Дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Эх сурвалж: ТЦА

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.