“Хэтэрхий оройтож эхэлсэн. Дургүй ажлаа олон жилийн турш хийж байсандаа харамсдаг” – Хамгийн их орлоготой зохиогч, энтрепренер Лео Бабаута
– “Дуртай ажлаа хэтэрхий оройтож эхлүүлжээ. Яагаад гэвэл би алдахаас айж өөртөө итгэх итгэл байгаагүй. Шанд нь би дургүй хүрэм ажилтайгаа олон жил зууралдсан. Харин одоо шинэ бизнес хөгжүүлэх, блог хөтлөх гээд дуртай ажлаа хийж байна. Дурласан ажлаа ядаж арван жилийн өмнө эхлэхгүй яав даа гэж боддог. Алдаа хийх бус эхлэхгүй байх нь хамгийн том алдаа юм.
“Цахим хуудсаа бүтээсний дараагаар хэрэглэгчээ анхаарч эхэлсэн” – Автомашин түрээсийн Zipcar компанийн хамтран үндэслэгч Робин Чейз
– “Шинэ бүтээгдэхүүн хийх гэж байгаа бол эхлээд хэрэглэгчээ сайтар судал. Тэдний хүсэл шаардлагыг аль болох хурдан хугацаанд мэдэж ав. Би хоёр дахь компани болох GoLoco-гоо байгуулж байх үед эхлээд хэрэглэгчээ судлахын оронд вэб хөгжүүлэлт, програм хангамж зэрэг зүйлст маш их мөнгө үрж байснаа мэдсэн. Юу гэвэл төлөвлөгөө маань таамаглаж байснаас хол зөрүүтэй байсан нь бидний ойлгож авсан анхны хичээл байлаа”.
“Өөрийгөө хэт олон ажилд уясан” – KISSmetrics компанийн хамтран байгуулагч Нейл Пател
– “Миний ойлгосон хамгийн сургамжтай зүйл бол ажил үүргээ хэд хэдэн хэсэгт хуваалгүй хэт олон ажил үүргийг нэгэн дор хийх гэж зүтгэсэн явдал байлаа. Бусад энтрепренерүүдын адил би олон ажлыг зэрэг гүйцэтгэх дуртай. Гэвч сүүлд би ердөө ганц бизнест хамаг эрч хүч, цаг хугацаагаа зарцуулж байснаа ухаарсан. Тиймээс би өмнө хийж байсан бизнесээсээ илүү одоо улам хурдтай үр дүнтэй болсон”.
Бэлтгэсэн Б.Хүдэр
14 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.