Нигерийн авлигатай тэмцэх газрынхан нийслэл Лагос хот дахь тансаг зэрэглэлийн орон сууцнаас 43 сая ам.доллар бэлнээр нь олжээ. Ядруухан хувцасласан нэгэн эмэгтэй дээрх байранд ууттай зүйл авч орж, гараад байна гэсэн мэдээллийн дагуу байрыг нэгжихэд энэ их хэмжээний мөнгө гарч иржээ. Мөнгийг унтлагын өрөөний хувцасны шүүгээн дотор модон тавцангийн ард нуусан байсан бөгөөд америк доллараас гадна Нигерийн мөнгөн дэвсгэрт болох 23,2 сая найра /75 мянган доллартай тэнцэн/, 27800 фунт стерлинг ч байжээ.
Энэ их хэмжээний мөнгийг эзэмшигч нь хууль бус замаар олсон байх магадлалтай гэж Авлигатай тэмцэх газрынхан сэжиглэж байгаа ч одоогоор хэн нэгнийг баривчлаагүй байна.
Авлига, хээл хахууль гаарсан Нигерид ийм явдал сүүлийн үед цөөнгүй гарч байгаа гэнэ. Энэ долоо хоногийн эхээр гэхэд Лагосын захаас 250 сая найра буюу 817 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгийг илрүүлсэн бол нэгэн худалдааны төвөөс үүнээс ч их буюу 448 сая найра /1,5 сая доллар/ олсон байна.
Ингэж бөөн бөөнөөрөө мөнгө гэнэт гарч ирэх болсон нь өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын Сангийн сайдын санаачилгаар авлига, хээл хахууль, албан тушаалын хэргийн талаар нууц мэдээлэл өгвөл шагнал амласантай холбоотой аж. Нэрээ нууцалсан шүгэл үлээгч нь баталгаатай сувгаар дамжуулан авлигын талаар албаныханд мэдээлэл өгч болох бөгөөд мэдээллийн мөрөөр шалгаад үнэн байвал илрүүлсэн мөнгөний 2,5-5 хувийг өгөхөөр амласан байна. Үүний ачаар Нигери улс 1810 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг улсын сандаа эргүүлэн олж авсан гэж Мэдээллийн сайд нь мэдэгджээ.
Б.Буд
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87384
30522
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.