2018 оны наймдугаар сард Төв банк 2.8 тонн алт худалдан авсан байна. Ингэснээр Монголбанкны худалдаж авсан алт оны эхний найман сарын байдлаар 12.2 тонн хүрчээ. Энэ онд төв банк худалдан авах алтныхээ хэмжээг 22 тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. Алтны нөөц ашигласны татварыг “Алт” хөтөлбөрийн хүрээнд 2.5 хувь болгож хөнгөлснөөр Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэх болсон. Гэвч, алтанд тавьсан роялти татварыг багасгасан хугацаа нь 2019 онд дуусна. Тиймээс уг татварын хөнгөлөлтийг цаашид сунгахгүй бол хар захаар гадагшлах алтны хэмжээ өснө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулах болсон. Алтны татвар өндөр үед Төв банканд тушаасан алтны хэмжээ 2010 онд хоёр тонн хүртлээ буурсан байдаг. Гадаад валютын албан нөөц энэ оны долоодугаар сард 2.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оноос гурав дахин өссөн үзүүлэлт болж байна. Гадаад валютын албан нөөц ийнхүү өсөхөд алт тушаалтын хэмжээ, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хөрөнгө оруулалтууд голлон нөлөөлсөн аж. Энэ онд Төв банк алт тушаалтаас 700 сая ам.доллар гадаад валютын албан нөөцийг зузаатгахаар төлөвлөжээ.
14 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.