29 компанийн 58, 607 хувьцаа арилжжээ

2017-04-7 Банк, санхүү

Энэ сарын 7-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 58,607 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол савхи” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.93 хувиар  өссөн бол “Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.53 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 ширхэг үнэт цаас 5,078,160 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр “MSE ALL” индекс 841.28 нэгж болж 1.23%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,505,580,960,513 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.