Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтэйн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна.
Мөн маргааш, нөгөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 28, 29-нд төвийн аймгийн зарим, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.